2016 оны 5 дугаар сарын 23-наас 5 дугаар сарын 30-ныг

хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 

 

\ Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бороо хуртай сэрүүн байна\

 Баруун аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 27-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 23, 27-нд ихэнх нутгаар сэрүүн байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус өдөртөө 20-25 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус дулаан байна.

 Төвийн аймгуудын нутгаар: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25,27-нд зарим газраар бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 25,27-нд зарим газраар 12-14м/с хүрч түр зуур шороогоор  шуурна. 25,27-28нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна.  

 Зүүн аймгуудын нутгаар: 23-24-нд нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, 25-нд зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо уулархаг нутгааэр хур тунадас орно. Салхи 25,28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороо шуурна. 23-25-нд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 11-16 градус дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.

 Говийн аймгуудын нутгаар: 23-нд зарим газраар, 24-25нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 25,28-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 23-25-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 

УЦУОСМХ

 

 Буянт-Ухаа орчмын 2016 оны 05 дугаар сарын 23-наас 30-ыгхүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

Үзэгдэл:24, 27-ны шөнөдөө үүлэрхэг бороо орно.  

Салхи: 24, 27-нд баруун хойноос 6-9м/с, үе үе 10-12м/с, 25, 28-нд 8-11м/с, үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 5-8м/с.

Температур:Ихэнх өдрүүдэд шөнөдөө 2-4 градус дулаан, өдөртөө 18-20 градус дулаан,25 болон 28-нд сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. 

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд баруун болон төвийн нутаг, 26-нд зүүн зүгийн нутаг, 28-нд нийт нутаг, 29-нд зүүн зүгийн нутгаар дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 25-нд баруун болон төв, 28-нд төвийн нутгаар үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

 

 НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

 Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

 2016.05.23

 

Нислэгийн цаг уурын синоптик инженерийн

давтан сургалт явагдлаа

 

     ЦУОШГ-ын 2016 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нислэгийн цаг уурын синоптик инженерийн давтан сургалт 2016 оны 3 сарын 14-18-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтаар цаг уурын онолын болон практик мэдлэгээ дээшлүүлэх, мөн олон орны цаг уурын байгууллагад өргөн ашиглагдаж байгаа цаг агаарын тоон загварыг нислэгийн цаг уурын үйлчилгээнд ашиглах, нислэгт зориулсан зураг, мэдээг веб хандалтаар дамжуулах, ИНЕГазрын НААХЗГазрын байцаагчид нислэгийн аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл, НЦУТөвийн болон орон нутаг инженерүүд харилцан туршлага солилцох зэрэг онол, практик хосолсон сургалт боллоо.

Энэ зун Монгол орон зохиогдох байгуулагдах АСЕМ-ийн чуулга уулзалтанд оролцох гадаадын төр засгийн  тэргүүн нарын онцгой үүргийг нислэг, мөн зуны аялал, жуулчны улиралтай холбоотой нислэгийн тоо нэмэгдэх зэрэг хүчин зүйлстэй холбоотой тухайн аймгийн газар нутгаар цаг агаарын тоон загварын үр дүнг нарийвчилж гаргахаар боллоо.

surgalt20160318

Сургалтанд нийт 15 аймгийн УЦОША-ны 18 синоптик инженер, НЦУТөвийн 11 ахлах синоптик инженерүүд хамрагдсан бөгөөд ЦУОШГазрын 2014 оны А/37 тушаалаар батлагдсан Нислэгийн цаг уурын мэргэшлийн үнэмлэх олгох журмын дагуу шалгалтанд хамрагдаж 3 жилийн хугацаатай мэргэшлийн үнэмлэх олголоо.

ЦУОШГазрын дарга Д.Цогт-Очир НЦУТөвд хүрэлцэн ирж сургалтанд хамрагдсан нийт синоптик инженер нарт хандан сургалтын хүрээнд олж авсан мэдлэг туршлагаар цаашдын ажил хөдөлмөрт амжилт гаргаж, цаг уурчдын нэр хүндийг өндөр өргөж явахыг хүсээд “Мэргэшлийн үнэмлэх”-ийг гардууллаа.

 

 

УЛАМ ХАЛУУН, ХУУРАЙ, ЧИЙГЛЭГ ИРЭЭДҮЙТЭЙ УЧИРНА

(Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын 2016 оны Дэлхийн цаг уурын өдөрт зориулсан илгээлт)

Уур амьсгалын өөрчлөлт байгаль орчин, хүн төрөлхтний амьдрах орчинд нөлөөллөө үзүүлсээр байна. Хүлэмжийн хийн ялгаралт ихэсч, агаар мандлын доод давхаргын болон далайн усны температур нэмэгдсээр байна.

XX зууны эхэн үетэй харьцуулахад дэлхий маань 1 градусаар дулаарсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг энэ дулаарлыг зогсоох чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсныг тэмдэглэсэн байна.Улс орнуудын Засгийн газар өнгөрсөн жил “Парисийн тунхаглал”-ыг баталж, улмаар Дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшинтэй харьцуулахад 2 градусаас ихгүй түвшинд барих үүднээс 1.5 градусын хязгаарыг давуулахгүй байх талаар хүчин чармайлт гарган ажиллахаар тохиролцлоо.Энэ нь нилээн өндөр зорилт бөгөөд улс орнуудын өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаанаас үл хамааран дэлхийн дундаж температурын өсөлт 3 градуст хүрэхээр байгаа юм. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөнд энэ асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, оюун ухаан, техник технологи, арга зам байгаа болно.

Дэлгэрэнгүй...

Нэмэлт мэдээлэл